Бидний эрхэм зорилго бол Библи бүхэлдээ Есүсийн тухай өгүүлдэг нэгдмэл нэг түүх гэдгийг хүмүүст таниулах юм.
Видеонууд
Уншлагын төлөвлөгөө










BibleProject-ийн тухай

BibleProject нь АНУ-д төвтэй, ашгийн бус, олон нийтийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Библи бүхэлдээ Есүсийн тухай өгүүлдэг нэгдмэл нэг түүх гэдгийг хүмүүст таниулахад туслах эх сурвалжуудыг бид бүтээдэг. Бидний зорилго бол Библийн гүн гүнзгий ойлголтуудыг Библийг илүү их танин мэдэхийг хүсдэг хүн бүрд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх явдал юм. Бид бүх бүтээлээ даяар Чуулганд зориулан бүтээдэг. Манай эрдэмтэд Христитгэлийн олон янзын уламжлалаас гаралтай хэдий ч Библийн нэгдмэл түүхийг хүргэж болох бүх хүнд хүргэх нэгэн зорилго дор нэгдсэн.
Бидний түүх 2014 онд олон жил нөхөрлөсөн доктор Тим Макки, Жон Коллинс нар хүмүүст Библийг ойлгоход нь туслах үүднээс Библийг гүнзгийрүүлэн судлахуйг дүрслэлд суурилсан өгүүлэмжтэй хослуулан англи хэл дээр үнэгүй видеонуудыг бүтээснээр эхэлсэн билээ.Тэр цагаас хойш BibleProject 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгууллага болон өргөжиж, дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа эх хэлтэй орчуулагчид болон багуудын дэмжлэгтэйгээр 50 гаруй хэл, аялга дээр мянга мянган видеог нийтлээд байна. Бид Бичээсийг хэрхэн ойлгож, тайлбарладаг арга барилын талаар эндээс үзнэ үү.
Тань шиг өгөөмөр дэмжигчдийн ачаар бидний бүх бүтээл бүгдэд үнэ төлбөргүй хүрдэг.