By using this website, I acknowledge that I am 16 years of age or older, and I agree to the Terms and Conditions and Privacy Policy.
Under 16? Accept
Back

Ашиглалтын нөхцөл

BibleProject

2019 оны Есдүгээр сард шинэчлэгдсэн

BibleProject-д тавтай морил -- таныг зочилсонд бид баяртай байна!

BibleProject өөрсдийн бүтээлийг дэлхий даяар аль болох олон хүн болон бүлэгтэй хуваалцана гэдэгтээ итгэдэг. Бидний видео бичлэг, зурагт хуудас, тэмдэглэл болон бусад контентыг шашны удирдагчид, сурган хүмүүжүүлэгчид Библийн талаарх мэдлэг, хэлэлцүүлгийг ахиулахын тулд үнэгүй ашиглаасай гэж бид хүсэж байна. Эдгээр Ашиглалтын Нөхцөл (заримдаа зөвхөн "Нөхцөлүүд" хэмээх) нь зорилгод хүрэхийн зэрэгцээ бидний контент, нэр хүндийг зүй бусаар ашиглах, завшихаас хамгаалах зорилготой юм. Хэрэв та бидний бүтээлийг ашиглахыг хүсвэл эдгээр Нөхцөлийг даган мөрдөх хэрэгтэй. Бид бол АНУ-ын Орегон мужийн хуулийн дагуу байгуулагдсан ашгийн бус корпораци боловч дэлхийн хэмжээнд харахыг хичээдэг. Эдгээр Нөхцөлд бид өөрсдийгөө "бид", "бидний", "манай", "TBP", "Библийн төсөл", эсвэл мэдээж "BibleProject" гэж нэрлэж болно.

Эдгээр Нөхцөл нь манай Нууцлалын мэдэгдлийн хамтаар манай вэб сайт, олон нийтийн сүлжээний хуудсууд, сувгууд болон онлайн дахь аливаа ТВР-ыг (хамтад нь "Вэб сайт" гэх) ашиглахыг тань зохицуулдаг. Вэб сайтыг хэрэглэж эхлэхийн өмнө эдгээр Нөхцөлийг сайтар уншиж танилцана уу.

  1. Хүлээн авах

Хүлээн авах

Манай үйлчилгээнд хандах, үзэх, эсвэл ашиглахын тулд та вэб сайт, контент (доор тодорхойлсон), эсвэл манай бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд эдгээр Нөхцөлийг болзолгүйгээр дагаж мөрдөхөө зөвшөөрөх ёстой. Хэрэв та эдгээр Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг ашиглаж болохгүй. Та хүлээн зөвшөөрснөөр заавал биелүүлэх хууль ёсны гэрээг байгуулна. Манай Нөхцөлүүд нь Вэб сайт болон Контентыг ашиглахтай холбоотой та болон BibleProject-ын хооронд байгуулсан бүх гэрээг бүрдүүлдэг бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрсдийн Нөхцөлүүдэд заасан аливаа эрх, заалтыг хэрэгжүүлж эсвэл мөрдөж чадаагүй нь ийм эрх эсвэл заалтаас татгалзахад хүргэхгүй.

Хэрэв танд эдгээр Нөхцөл эсвэл үйлчилгээтэй холбоотой асуулт, сэтгэгдэл, санаа зовох зүйл байвал webmaster@jointhebibleproject.com эсвэл (855) 700-9109 үнэгүй дугаараар бидэнтэй холбогдоно уу.

Тойм

BibleProject нь тодорхой нэг Христийн шашны урсгал эсвэл уламжлалын нэг хэсэг биш юм. Янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүс шашин шүтлэг, шашин шүтлэгийн бус үзэл бодлоос үл хамааран бидний ажлыг үнэлэх болно гэж бид найдаж байна. Бидний зорилго бол тодорхой нэг Христийн шашны уламжлалын өвөрмөц сургаалыг сурталчлах бус, харин Библийг түүх, соёлын агуулгынх нь хувьд нухацтай авч үзсэн яруу найргийн болон хүүрнэл зохиолыг уншихад гарч буй теологийн сэдэв, санаа бодлыг судлах явдал юм. Заримдаа бид Библийн зарим хэсгийг тайлбарлаж, бидний тайлбар болон теологийн итгэл үнэмшил илэрхий болж болзошгүй боловч бидний гол зорилго бол Судрын түүх, теологийн нотолгоог өөрсдийг нь ил болгох явдал юм.

Бид Библийн тайлбарт экуменизм хийх, тэрхүү тайлбарлах ажилд зориулсан нөөц, арга зүйг сонгохыг тууштай баримталдаг тул хүмүүс санаа бодлоо нотлохын тулд манай Контентыг хам сэдвээс нь салгадаг талаар тун их анхаардаг. Үүнээс гадна, бид ашгийн бус байгууллага тул аливаа хувь хүн, байгууллага манай Контентыг ашиглаж, ашиг олохыг бид эсэргүүцдэг. Манай Контентоос ашиг олохыг оролдох, эсвэл Контентын мэдээ, дүгнэлт, гаргалгааг өөрчилж ашиглах нь эдгээр Нөхцөлийг зөрчих тул Контентыг ашиглах эрх тань дуусгавар болно. 

Энэхүү Нөхцөлүүд нь манай видео бичлэг, зурагт хуудас, тэмдэглэл, подкаст болон бусад аудио бичлэгийг ашиглах, bibleproject.com зэрэг манай вэб сайтад байгаа бусад материал, үйл ажиллагааг ашиглах, түүнчлэн манай олон нийтийн сүлжээний хуудсууд эсвэл манай YouTube, Vimeo сувгууд зэрэг медиа дамжуулалтын хуудсуудыг (хамтад нь "Контент" гэх) ашиглахад хамаарна. Контентыг эдгээр Нөхцөлд зааснаас бусдаар ашиглаж болохгүй. Бусад компаниуд TBP-д хостингийн эсвэл бусад үйлчилгээ үзүүлдэг (хамтад нь "Үйлчилгээ үзүүлэгчид"гэх) бол тэдгээр Үйлчилгээ үзүүлэгчдийн ашиглалтын нөхцөл нь Контентыг гаргаж буй вэб сайтууд, олон нийтийн сүлжээний хуудсууд, сувгууд эсвэл бусад онлайн байршлуудад хамаарах бөгөөд эдгээр Нөхцөл нь тэдгээр нөхцөл дээр нэмэгдэн ажиллах зорилготой. 

Вэб сайт эсвэл Контентод хандах, үзэх, ашиглахын тулд та эдгээр Нөхцөлийг ямар ч болзолгүйгээр дагаж мөрдөхийг зөвшөөрөх ёстой. Хэрэв та эдгээр Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Контент, Вэб сайт эсвэл тэдгээрийн үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагааг ашиглаж болохгүй. 

Бүртгэл

Манай вэб сайт нь TBP-ын хөтөлбөр, үйлчилгээний талаарх ерөнхий мэдээллийг танд өгнө. Та эдгээр Нөхцөлийн дагуу мэдээллийн товхимол болон бусад мэдээллийг хүлээн авах, онлайн худалдан авалт хийх, хандив өгөх, тодорхой Контентод хандах, ашиглах, вэб сайт дахь бусад онцлогуудад хандах, ашиглахын тулд манайд бүртгүүлж болно. Манайд бүртгүүлснээр та (а) ТВР-тай заавал дагаж мөрдөх гэрээ байгуулахын тулд зохих эрх мэдэл, зөвшөөрөлтэй, боломжтой гэдгээ; (б) таны тухай таны өгсөн мэдээлэл үнэн, зөв, одоогийн бөгөөд бүрэн дүүрэн гэдгийг; мөн (в) та манай вэб сайтын хязгаарлагдмал хандалттай хэсгийг ашиглахын тулд л танд өгөх итгэмжлэлийг ашиглах болно гэдгээ зөвшөөрч байна. Хэрэв TBP өмнө нь ямар нэгэн шалтгаанаар таны вэб сайтад хандах эрхийг цуцалсан бол та ямар ч тохиолдолд вэб сайтад хандах эсвэл үүнийг ашиглах эрхгүй болно.

Хэрэв та манайд бүртгүүлсэн бол та өөрийн бүртгэл, нууц үгтэй холбоотой бүхий л асуудлыг (үүнд нууцлалыг хадгалах зэрэг багтана) бусад хүмүүс таны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ашиглах байдлыг та хариуцна. Таны бүртгэлийг ашиглаж буй бусад хүмүүс эдгээр Нөхцөлийг дагаж мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулах хариуцлага хүлээнэ гэдгээ та зөвшөөрч байна. BibleProject нь таны бүртгэлийг зөвшөөрөлгүй ашигласнаас үүдсэн аливаа хохирлыг хариуцахгүй. 

Таны бүртгэлийн аюулгүй байдал, эсвэл зөвшөөрөлгүй ашигласан хэргийг та нэн даруй бидэнд webmaster@jointhebibleproject.comхаягаархаягаар "Зөвшөөрөлгүй ашиглалт"гэсэн гарчигтай э-мэйл явуулж мэдэгдэх ёстой. Та бидэнд мэдэгдсэн ч гэсэн, нэвтрэх эрхийн итгэмжлэлийг тань ашиглан гаргасан аливаа үйл ажиллагаа, бүртгэлийг тань ашигласнаас үүсэх аливаа төлбөрийг та хариуцах болно. Бид өөрсдийн саналаар вэб сайт эсвэл түүний бусад хэсэгт хандах эрхийг тань хэдийд ч урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй.

Оюуны өмчийн өмчлөл

Контент дахь зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, бусад оюуны өмчийн эрх, вэб сайт дахь бусад бүх мэдээлэлд ямарваа хязгаарлалтгүйгээр програм хангамж, бичвэр, график, лого, товчлуурын дүрс, зураг, аудио клип, видео клип, мэдээллийн эмхэтгэл, цуглуулга, вэб сайтын эмхэтгэл, ерөнхий дизайн (хамтад нь "Оюуны өмч" гэх) багтах бөгөөд TBP эзэмшдэг эсвэл тусгай зөвшөөрөлтэй байдаг тул бид Оюуны өмчийн бүх эрхийг хадгалдаг.

ТВР худалдааны тэмдэг

Тодорхой Контент дахь зохиогчийн эрх нь эдгээр Нөхцөлийн дагуу тодорхой зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөлтэй байдаг боловч эдгээр Нөхцөлөөр танд барааны тэмдэг, үйлчилгээний тэмдгийн лиценз олгохгүй болно. Энэ нь та АНУ-ын хууль тогтоомжийн дагуу манай нэр, лого эсвэл бусад TBP таних тэмдгийг ашиглах боломжгүй гэсэн үг юм. Ингэснээр TBP болон манай Контентын хэрэглэгчид хоорондын харилцааны талаар хэн ч эргэлзэхгүй юм, жишээлбэл, TBP нь Контентыг ашиглаж байгаа хүнийг тусдаа гэрээний дагуу биш, зөвхөн эдгээр Нөхцөлийн үндсэн дээр дэмжиж, ивээн тэтгэдэг гэж итгэхэд хүргэдэг. Хэрэв та манай худалдааны тэмдгийг лавлагааны шударга хэрэглээнээс гадуур ашиглахыг хүсвэл бидэнтэй холбоо барьж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүснэ үү. Ийм лиценз нь түгээмэл биш боловч онцгой нөхцөлийн дагуу олгогдож болно. Манай аливаа тэмдгийг ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн зохих журмын дагуу эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурсан албан ёсны лицензийн гэрээний дагуу олгож болно. Бусад хүмүүс эсвэл төлөөлөгчид манай аливаа тэмдгийг ашиглах эрх олгох, зөвшөөрөл олгох эрхгүй бөгөөд ийм оролдлого эсвэл холбогдох амлалт, удирдамж хүчингүй болно. 

Таны вэб сайт болон контентын ашиглалт

Вэб сайтын хэрэглэгчийн хувьд танд Вэб сайтад хандах, вэб сайтад байгаа мэдээллийг үзэх, вэб сайттай харилцах эрхийг цуцлах, шилжүүлэх боломжгүй, онцгой эрхгүй лиценз байна. Оролтыг шаарддаг интерактив бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан вэб сайтыг ашигласнаар та, (a) вэб сайтад оруулсан аливаа мэдээлэл үнэн, зөв болохыг баталгаажуулах; (б) энэ мэдээллийн үнэн зөвийг хадгалах; (в) вэб сайтыг ашиглах тань холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчихгүй гэдгийг илэрхийлж, баталж байна. Таны өгсөн аливаа мэдээлэл манай Нууцлалын мэдэгдэл-д хамаарна.

Та вэб сайтыг ямар нэгэн арилжааны зорилгоор эсвэл хууль бус, буруу зорилгоор ашиглаж болохгүй. Вэб сайт болон түүний аливаа хэсэг, бүрэлдэхүүнийг (Контентыг оролцуулаад) ашиглах, түрээслэх, дахин дамжуулах, хуулбарлах, хэвлэн нийтлэх, зарах, бусдад хуваарилах, түрээслэх, дэд лиценз олгох, зах зээлд гаргах, шилжүүлж ашиглахгүй гэдгээ та зөвшөөрч байна. Та цаашид вэб сайт болон вэб сайтын аль нэг хэсгийг хуулбарлах, инженерчлэх, орчуулах, порт хийх, өөрчлөх, үүсмэл бүтээл хийхгүй байхыг зөвшөөрч байна. Вэб сайтад халдах, вэб сайтад залилан мэхлэх үйл ажиллагаа болон бусад бүх хууль бус үйл ажиллагааг хориглодог тул буруугаар ашиглагчид хууль ёсны дагуу хариуцлага хүлээж болзошгүй юм. 

Видео Контент.  Манай зарим видеог манайwww.bibleproject.com сайт эсвэл манай Youtube (https://www.youtube.com/user/jointhebibleproject) эсвэл Vimeo (https://vimeo.com/channels/1241213) эсвэл цаашид бидний үүсгэж болох бусад сувгаас (хамтад нь "Видео Контент" гэх) татаж авах боломжтой. Хэрэв та Нөхцөлийг, ялангуяа дараах шаардлагыг ягштал чанд мөрдөж байгаа бол манай зүгээс хасах зааврыг өгөх хүртэл та манай аливаа Видео Контентын холбоос, цацалтыг өөрийн вэб сайт эсвэл гар утасны апликэйшинд оруулах эрхтэй:

  • Та өөрийн вэб сайт эсвэл апликэйшний хэрэглэгчдээс Видео Контентод хандах урьдчилсан нөхцөл болгож мөнгөн төлбөр төлөхийг шаардах эсвэл шууд бус мөнгөний ашиг хүртэхэд хүргэх аливаа үйлдэл хийхийг шаардаж болохгүй.

  • Та Видео Контентын хуулбарыг худалдаалж эсвэл түгээж болохгүй.

  • Та BibleProject нь Видео Контентын зохиогч, эзэмшигч гэдгийг таниулсан тодорхой, ил тод мэдэгдлийг Видео Контентын ойролцоо байрлуулах ёстой бөгөөд www.bibleproject.com-д очих холбоосыг оруулсан байх хэрэгтэй, ингэснээр үзэгчид сайтад зочилж, BibleProject-н тухай илүү ихийг мэдэх болно.

  • Та ямар нэгэн Видео Контентыг засах, өөрчлөх, ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах, Видео Контентод үндэслэн үүсмэл бүтээл туурвих эрхгүй. 

  • Та манай хангаж байгаагаас бусад шинэ Видео Контентыг шинэ сервер эсвэл цацалтын үйлчилгээнд байршуулж болохгүй. 

Зурагт хуудас. Манай тодорхой зурагт хуудсыг манай вэб сайт болохwww.bibleproject.com дээрээс (хамтад нь "Зурагт хуудсууд" гэх) татаж авах боломжтой. Бид энэхүү зөвшөөрлийг буцааж авахаас бусад тохиолдолд, зөвхөн эдгээр Нөхцөл, ялангуяа дараах шаардлагыг чанд дагаж мөрдсөн л бол манай аливаа зурагт хуудсыг дижитал хэлбэрээр эсвэл бодит хэвлэл мэдээллийн хэрэгслээр татаж авах, олшруулах, үзүүлэн болгох боломжтой:

  • Гуравдагч этгээд Зурагт хуудсыг үзэх урьдчилсан нөхцөл болгож та мөнгөн төлбөр төлөх, шууд бус мөнгөний ашиг хүртэхэд хүргэх аливаа үйлдэл, хийхийг шаардаж болохгүй, мөн Зурагт хуудасны хуулбарыг зарж борлуулж болохгүй.

  • Худалдааны тухайд дээрх хязгаарлалтыг даган мөрдөж байгаа тул та бүх Зурагт хуудсыг 500 хүртэл ширхэг цаасан хэлбэрээр гаргаж, үнэгүй тарааж болно. (Хэрэв та Зурагт хуудсыг 500 ба түүнээс дээш хувь хэвлүүлэхийг хүсвэл бидэнтэй холбоо барьж тусгай лиценз хүснэ үү.)

  • Та ямар нэгэн Зурагт хуудсыг засах, өөрчлөх, ямар нэгэн өөрчлөлт хийх, эсвэл Зурагт хуудсан дээр үндэслэн үүсмэл бүтээл хийж болохгүй.

  • Та BibleProject нь Зурагт хуудасны зохиогч, эзэмшигч гэдгийг таниулсан тодорхой, ил тод мэдэгдлийг Зурагт хуудсан дээр байрлуулах ёстой бөгөөд www.bibleproject.com-д очих холбоосыг оруулсан байх хэрэгтэй, ингэснээр үзэгчид сайтад зочилж, BibleProject-н тухай илүү ихийг мэдэх болно.

Хэрэв бид энэ зөвшөөрлийг цуцалсан бол та Зурагт хуудасны бүх дижитал дүрслэлийг хасах, материаллаг хэрэгслээр хуулбарласан Зурагт хуудсыг тараахаа зогсоох ёстой.

Бусад визуал контент. Зурагт хуудаснаас өөр манай тодорхой тэмдэглэл, зохиол, статик визуал контентыг www.bibleproject.com гэсэн манай сайтаас (хамтад нь "Бусад визуал контент" гэх) татаж авах боломжтой. Бид энэхүү зөвшөөрлийг буцааж авахаас бусад тохиолдолд, зөвхөн эдгээр Нөхцөлүүд, ялангуяа дараах шаардлагыг чанд дагаж мөрдсөн л бол манай Бусад визуал контентыг дижитал хэлбэрээр эсвэл бодит хэвлэл мэдээллийн хэрэгслээр татаж авах, олшруулах, үзүүлэн болгох боломжтой:

  • Гуравдагч этгээдүүд Бусад визуал контентыг үзэх урьдчилсан нөхцөл болгож та мөнгөн төлбөр шаардах юм уу шууд бус мөнгөний ашиг хүртэхэд хүргэх аливаа үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардаж болохгүй, мөн Бусад визуал контентын хуулбарыг зарж борлуулж ч болохгүй.

  • Та бодит мэдээллийн хэрэгслээр Бусад визуал контентын олон хуулбарыг үүсгэж болохгүй.

  • Та аливаа Бусад визуал контентыг засаж, хувиргаж, өөрчилж болохгүй, эсвэл бусад визуал контент дээр үндэслэн үүсмэл бүтээл туурвиж болохгүй. 

  • Та BibleProject нь Бусад визуал контентын зохиогч, эзэмшигч мөн гэдгийг таниулсан тодорхой, ил тод мэдэгдлийг Бусад визуал контент дээр байрлуулах ёстой бөгөөд www.bibleproject.com-д очих холбоосыг оруулсан байх хэрэгтэй, ингэснээр үзэгчид сайтад зочилж, BibleProject-н тухай илүү ихийг мэдэх болно.

Бид энэ зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд та Бусад визуал контентын бүх дижитал үзүүлэнг устгаж, бодит хэвлэл мэдээллээр гаргасан Бусад визуал контентыг түгээхээ зогсоох ёстой.

Подкастууд. Манай тодорхой подкастууд болон аудио контентыг www.bibleproject.com гэсэн манай сайт дэрээс эсвэл бусад янз бүрийн, зөвшөөрөлтэй аудио цацах үйлчилгээнээс (хамтад нь "Аудио контент" гэх) татаж авах боломжтой. Манай сайт эсвэл Apple Podcasts, Google Podcasts, Spotify зэрэг эрх бүхий үйлчилгээнүүдийн шаардлагаар (эдгээр эрх бүхий үйлчилгээний шаардлагыг хангасан л бол) манай Аудио контентыг тоглуулахыг танд зөвшөөрч байгаа боловч танд эдгээр Нөхцөлийн дагуу бичлэг хийх, хуулбарлах, дахин дамжуулах эсвэл манай Аудио контентыг бусад хэлбэрээр ашиглахыг зөвшөөрөхгүй. Хэрэв та манай Аудио контентыг дээр дурьдсанаас өөрөөр ашиглахыг хүсвэл бидэнтэй холбоо барьж, тусгай ашиглалтын лиценз авна уу.

Вэб сайт болон контентийг ашиглахад тань тавих хязгаарлалт

Вэб сайтад нэвтрэх нь эдгээр Нөхцөлөөр тусгайлан зөвшөөрөгдсөнөөс бусад ямар ч Контентыг ашиглах эрхийг олгохгүй. Дээр дурдсан зүйлийг хязгаарлахгүйгээр, эдгээр Нөхцөлөөр тусгайлан зөвшөөрөөгүй бол та ямар ч тохиолдолд: 

  • Контент эсвэл дижитал эрхийн менежментийн механизм, төхөөрөмж эсвэл бусад Контентыг хамгаалах арга хэмжээг шууд эсвэл өөр аргаар тэмдэглэсэн зохиогчийн эрх, худалдааны тэмдэг болон бусад өмчийн мэдэгдлийг устгах, өөрчлөх, үүнээс зайлсхийх, хөндлөнгөөс оролцох эсвэл төөрөгдүүлж болохгүй;

  • Вэб сайтын аливаа талыг тусгаж, гуйвуулж, дэлгэцийг хуулбарлаж, эсвэл гүн холбоос хийж, эсвэл бидний өгсөн юм уу зөвшөөрснөөс бусад технологи, арга хэрэгслээр дамжуулан аливаа Контентод хандаж болохгүй; 

  • "Роботууд", "аалзнууд", "офлайн уншигчид" гэх мэт хязгаарлалтгүйгээр аливаа автоматжуулсан системээр дамжуулан Вэб сайтад хандах, манай дэд бүтцэд үндэслэлгүй буюу харьцангуй их хэмжээний ачаалал өгөхүйц (бидний үзэмжээр тодорхойлогдоно) үйлдэл хийж болохгүй; 

  • Хүчин төгөлдөр бус өгөгдлийг мэдсээр байж эсвэл хайхрамжгүй байдлаар байршуулах, эсвэл вирус, өт, троян эсвэл бусад хортой програм хангамжийг, хэрэгслийг хор хөнөөлтэй эсэхээс үл хамааран Вэб сайтад байршуулах, эсвэл манай систем, сүлжээнд хөндлөнгөөс нөлөөлөх, гэмтээх, халдах, ашиглах, нэвтрэх, бусад хэлбэрээр ашиглах, BibleProject болон бусад холбогдсон сүлжээнүүдийн системийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд хөндлөнгөөс оролцох, хөндлөнгөөс оролцохыг оролдох, эсвэл Вэб сайтын зохистой үйл ажиллагаа, аливаа этгээд эсвэл аж ахуйн нэгжийн ашиглалтад нөлөөлөх аливаа үйлдэл хийж болохгүй; 

  • Вэб сайтын хамгаалалт, нийтийн эзэмшлийн бус хэсэг рүү хандах, эсвэл гео хориглох механизмыг төөрөгдүүлэх гэх мэтээр Вэб сайтын хандалт эсвэл ашиглалтаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах зорилгоор ашигладаг арга хэмжээнээс зайлсхийж болохгүй; 

  • Бүртгэлийн нэр, э-мэйл хаяг зэрэг Хувийн мэдээллийг цуглуулахад Вэб сайтыг ашиглаж болохгүй эсвэл арилжааны зорилгоор биднээс бичгээр үйлдсэн зөвшөөрөл авалгүйгээр Вэб сайтыг ашиглаж болохгүй; эсвэл

  • Вэб сайтын аль нэг талыг өөрчлөхөөр оролдох эсвэл Вэб сайтыг идэвхжүүлсэн болон үндэслэсэн эх кодыг(үүнд багаж хэрэгсэл, арга барил, үйл явц, дэд бүтэц орно) гаргаж авахыг оролдох, үүсмэл материалыг үнэ төлбөргүй өгөхөөр зорьж буй эсэхээс үл хамааран Контентыг ашиглан аливаа төрлийн үүсмэл бүтээл юм уу материалыг бүтээх, аль эсвэл вэб сайтын аль нэг талыг ашиглан бизнес эрхлэх зэргийг хийж болохгүй.

Хэрвээ та эдгээр Нөхцөлийн аль нэг заалтыг зөрчвөл эдгээр Нөхцөлд дүрсэлсэн зөвшөөрлүүд автоматаар цуцлагдах болно. Эдгээр Нөхцөлөөр шууд зөвшөөрөөгүй Контентыг ашиглах нь зохиогчийн эрхийн болон худалдааны тэмдгийн тухай хуулийг зөрчиж болзошгүй бөгөөд BibleProject-оос бичгээр үйлдсэн зөвшөөрлийг урьдчилан авалгүйгээр ашиглахыг хатуу хориглоно. 

Хэрэглэгчийн үүсгэсэн материал

Хэрэв TBP нь хэрэглэгчийн үүсгэсэн материалыг хүлээн авахаар сонгосон бол та Вэб сайт дээр сэтгэгдэл, гэрэл зураг эсвэл бусад материалыг ("Хэрэглэгчийн үүсгэсэн материал") нийтлэх, дамжуулах, илгээх эсвэл бусад хэлбэрээр байрлуулах боломжтой бөгөөд олон нийтэд үзүүлэх боломжтой болно. Таны байршуулсан Хэрэглэгчийн үүсгэсэн аливаа материалын хувьд та (i) та контентынхоо эрхийг үүсгэж, эзэмшиж байгаа, эсхүл тухайн контентыг байршуулах өмчлөгчийн шууд зөвшөөрөлтэй гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд (ii) контент нь бусад этгээдийн эрхийг зөрчөөгүй эсвэл аж ахуйн нэгжийн эрх (хязгаарлалтгүй, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, нууцлалын эрхийг оруулаад) эсвэл холбогдох аливаа хууль, дүрэм, журам, эдгээр Ашиглалтын нөхцөл эсвэл манай байршуулсан бусад бодлогыг зөрчөөгүй байна. Үүнээс гадна Хэрэглэгчийн үүсгэсэн материал нь:

  • Хуурамч, гүтгэлгийн шинжтэй, бусдыг доромжилсон, садар самуунд уруу татсан, заналхийлсэн, ялгаварлан гадуурхсан, хэт шүтсэн, үзэн ядсан, хүчирхийлэлтэй, бүдүүлэг, доромжилсон, зохисгүй, хор хөнөөлтэй, хууль зөрчсөн, хөндлөнгөөс нөлөөлсөн, хор хөнөөлтэй материалыг агуулсан байх ёсгүй;

  • TBP-ын болон бусад хүмүүсийн хууль ёсны эрхийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл хууль бус үйл ажиллагаа, хууль бус үйлдлийг сурталчлах, сурталчлахад туслахуйц бусад материалыг агуулсан байх ёсгүй; 

  • Аливаа этгээдэд хохирол учруулах, эд хөрөнгийг алдах, гэмтээх, аюул заналхийлэх ёсгүй;

  • Хаяг, утасны дугаар, э-мэйл хаяг, нийгмийн даатгалын дугаар, санхүүгийн мэдээлэл гэх мэт бусдын хувийн мэдээллийг оруулах, эсвэл тухайн хүнийг хянах, холбоо барих, дүр эсгэх зорилгоор ашиглаж болох бусад мэдээллийг оруулах ёсгүй; 

  • BibleProject болон өөр бусад хүний патент, худалдааны тэмдэг, худалдааны нууц, зохиогчийн эрх, гэрээ болон бусад оюуны өмч, бусад өмчийн эрхийг зөрчих ёсгүй; 

  • Хүүхдүүдэд зохисгүй контент үзүүлэх, хувийн мэдээллийг асуух эсвэл бусад аргаар хорлох, мөлжихийг зорих ёсгүй; 

  • Хэн болохоо эсвэл BibleProject-г оролцуулаад аливаа хүн эсвэл байгууллагатай холбоотойгоо буруу мэдээлэх ёсгүй; 

  • Бусдын э-мэйл хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үгийг ямар ч аргаар хамаагүй ямар нэгэн зорилгоор цуглуулахаар зорих ёсгүй; 

  • Автоматжуулсан эсэхээс үл хамааран гинжин захидал, бөөн эсвэл хэрэггүй э-мэйл дамжуулах, эсвэл ТВР болон Вэб сайтад холбогдсон манай компьютер, тоног төхөөрөмж эсвэл гуравдагч этгээдийн компьютер эсвэл тоног төхөөрөмж дээрх бусад компьютерийн код, сүлжээ, үйлчилгээнд хөндлөнгөөс нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох, саад тотгор учруулах, тагнуулын, хортой програм суулгах, сурталчлах оролдлого хийх ёсгүй;

  • Уралдаан, сугалаа, бусад борлуулалтын урамшуулал, бартер хийх, сурталчилгаа хийх эсвэл бараа, үйлчилгээ худалдах, худалдан авах санал зэрэг арилжааны үйл ажиллагаатай холбоотой байх ёсгүй; эсвэл 

  • Бидний үзэмжээр TBP-ээс тодорхойлсноос өөрөөр гэр бүлд ээлтэй бус, тааламжгүй байх ёсгүй. 

Вэб сайт дээр нийтлэх болон бусад хэрэглэгчдэд өгөх мэдээллээ болгоомжтой сонгоно уу. TBP нь таны овог нэр, утасны дугаар, гудамжны хаяг, э-мэйл хаяг эсвэл таныг таниулах, танихгүй хүмүүст таныг олох, эсвэл таны биеийн байцаалтыг хулгайлах боломжийг олгодог бусад мэдээллийг ил тод нийтлэхгүй байхыг зөвлөдөг. Хэрэглэгчийн үүсгэсэн материал болон үүнийг онлайнд нийтэлсний үр дагаврыг та ганцаараа хариуцна. Вэб сайтаар дамжуулан холбогдсон бусад хэрэглэгчидтэй харилцахтай холбоотой бүхий л эрсдлийг та үүрэх бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд, Вэб сайт дээр байрлуулсан Хэрэглэгчийн үүсгэсэн материалтай холбоотой аливаа нэхэмжлэл, хариуцлага, бусад хэрэглэгчдийн зан үйлтэй холбоотой нэхэмжлэлээс биднийг чөлөөлөх болно. 

Бид хэрэглэгчийн үүсгэсэн материалыг хэдийд ч, ямар ч шалтгаанаар мэдэгдэлгүйгээр хянах, үзэх, шалгах, нийтлэх, устгах, татгалзах, өөрчлөх эсвэл хадгалах эрхтэй. Та болон бусад хэрэглэгчийн хооронд үүссэн маргааны талаар ямар нэгэн арга хэмжээг бидний зүгээс авах эрхтэй бөгөөд таны бусад хэрэглэгчидтэй харилцсан харилцаа, маргаан, хэрэглэгчийн үйлдэл, эс үйлдлийн төлөө бид хариуцлага хүлээхгүй. Вэб сайт дахь үйл ажиллагаа болон бусад хэрэглэгчидтэй харилцах харилцаагаа та дангаараа хариуцна.

Бид Хэрэглэгчийн үүсгэсэн материалыг өөрсдийн үзэмжээр ямар нэгэн шалтгаанаар мэдэгдэлгүйгээр татгалзах, өөрчлөх, хасах боломжтой, үүнд Хэрэглэгчийн үүсгэсэн материалыг эдгээр Нөхцөлийг зөрчиж болзошгүй эсвэл эсэргүүцэхүйц гэж үзэж болно. Бид Хэрэглэгчийн үүсгэсэн аливаа материалыг дэмждэггүй бөгөөд нийтлэгдсэн Хэрэглэгчийн үүсгэсэн материал нь бидний санал бодол, үзэл бодол, зөвлөгөөг тусгахгүй. Таны эсвэл бусад хэрэглэгчийн эсвэл гуравдагч этгээдийн нийтэлсэн, эсвэл Вэб сайтад юм уу Вэб сайтаар дамжуулан илгээсэн, Хэрэглэгчийн үүсгэсэн материалд бид хариуцлага хүлээхгүй бөгөөд аливаа хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдийн дамжуулсан мэдээлэл, харилцаа холбоо, контентын талаарх аливаа үйлдэл, эс үйлдэлд хариуцлага хүлээхгүй.

Вэб сайтын хамгаалалт

Вэб сайтын хамгаалалтын онцлогийг дараах байдлаар зөрчих, зөрчихөөр оролдохыг хатуу хориглоно, үүнд:

  • Танд зориулагдаагүй өгөгдөлд нэвтрэх, эсвэл хандах эрхгүй сервер юм уу бүртгэлд нэвтрэх; 

  • Бид танд бичгээр тодорхой зөвшөөрөөгүй л бол систем эсвэл сүлжээний эмзэг байдлыг судлах, шалгах, туршиж үзэх, хамгаалалт, баталгаажуулалтын арга хэмжээг зөрчих; 

  • Вирус илгээх, хэт ачаалах, спам, шуудангаар бөмбөгдөх, сүйрүүлэх гэх мэт аливаа хэрэглэгч, хост эсвэл сүлжээнд үзүүлэх үйлчилгээнд саад учруулахыг оролдох; эсвэл

  • Аливаа э-мэйл эсвэл мэдээний бүлгэмийн нийтлэлд TCP/IP пакетийн толгой хэсгийг эсвэл толгойн мэдээллийн зарим хэсгийг хуурамчаар үйлдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа ба зар сурталчилгааг багтаасан хүсээгүй э-мэйл илгээх. 

Вэб сайтын зөв зохистой ажиллагаа, эсвэл Вэб сайт дээр хийгдэж буй үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хөндлөнгөөс оролцох зорилгоор ямар нэгэн төхөөрөмж, програм хангамж, хэвшил ашиглахгүй байхыг та үүгээр зөвшөөрч байна. Та түүнчлэн Вэб сайтад хайлтын систем, хайлтын агентуудаас бусад вэб хөтөч, хайлт хийхэд ямар нэгэн хөдөлгүүр, програм хангамж, хэрэгсэл, агент эсвэл бусад төхөөрөмж (механизм, хөтөч, аалз, робот, аватар, оюунлаг агент зэрэг) ашиглахгүй байхыг зөвшөөрч байгаа бөгөөд бид энэ Вэб сайтыг Chrome, Firefox, Safari эсвэл Edge гэх мэт ерөнхийдөө боломжтой гуравдагч этгээдийн вэб хөтчүүдэд ашиглах боломжтой болгодог. 

Хэрэв та манай систем эсвэл сүлжээний хамгаалалтыг зөрчвөл иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээх болно. Ийм зөрчилтэй холбоотой тохиолдлуудыг бид хянан үзэх болно. Ийм зөрчилд холбогдсон хэрэглэгчдийг шүүхийн тулд бид хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулж эсвэл тэдэнтэй хамтран ажиллаж болно. 

Вэбсайтын хэрэглээг өөрчлөх, түдгэлзүүлэх, цуцлах

Бид өөрсдийн үзэмжээр, мэдэгдэл хүргүүлж, хариуцлага хүлээлгүйгээр Вэб сайтын аль ч талыг хүссэн үедээ тогтмол өөрчлөх, түдгэлзүүлэх, зогсоох эрхтэй, үүнд зарим онцлог шинж чанаруудыг нэмэх, хасах, Вэб сайтыг бүрэн зогсоох зэрэг орно. Хааяа хааяа бид Вэб сайтад хандах зарим эсвэл бүх эрхийг хязгаарлаж болно. Мөн бид өөрсдийн үзэмжээр ямар ч шалтгаанаар эсвэл шалтгаангүйгээр мэдэгдэл хүргүүлж, хариуцлага хүлээлгүйгээр бүртгэлийг цуцлах, түдгэлзүүлэх, Вэб сайтыг ашиглах, эсвэл үүнд хандах эрхийг хязгаарлах эрхтэй. Үүний дагуу, ямар ч шалтгаанаар, мөн мэдэгдэлгүйгээр Вэб сайт бүхэлдээ эсвэл зарим хэсэг нь таны хувьд хэдийд ч ашиглах боломжгүй болж магадгүй юм. 

Хэрэв бид Вэб сайтын аль нэг талыг түдгэлзүүлэх, зогсоох эсвэл бүртгэлийг тань цуцлах тохиолдолд бид танд ямар нэгэн мэдээлэл эсвэл контент өгөх үүрэг хүлээхгүй. Мөн бид таны бусад сонголт, ашиг сонирхлыг таны бүртгэл дотор хадгалагдсан эсвэл үүнтэй холбоотой хэмжээнд устгаж болно. Тухайн мэдээлэлд таны хамаатуулж болох ямар ч үнэ цэнээс үл хамааран бидний устгасан аливаа мэдээлэлтэй холбоотойгоор та сөрөг мэдүүлэг гаргах эрхгүй бөгөөд манай серверүүд дээр хадгалагдсан аливаа мэдээлэлдээ хамаатуулж болох аливаа үнэ цэнээс тань бид шууд татгалзах болно. 

Нууцлал ба харилцаа холбоо

Нууцлалын мэдэгдэл. Та манай Нууцлалын мэдэгдлийг уншиж, ойлгосноо хүлээн зөвшөөрч байна. Та манай Нууцлалын мэдэгдлийг хэдийд ч хянан үзэж болно.

Цахим харилцаа холбоонд өгөх зөвшөөрөл. Бидний өөрсдийн хүсэлтээр тодорхойлсон э-мэйлийг цахим хуудсаар, Вэб сайт дээр байрлуулсан мэдэгдэл эсвэл бусад цахим хэрэгслээр цахим хэлбэрээр хүлээн авахыг та зөвшөөрч байна. Танд мэдэгдэл, тодруулга, гэрээ болон бусад мэдээллийг бичгээр илгээх аливаа шаардлагыг ийм цахим харилцаа холбоо хангаж байгааг та хүлээн зөвшөөрч байна. Ийм цахим харилцаанд та эсвэл танай сүлжээний үйлчилгээ үзүүлэгч автоматаар шүүлт хийвэл бид хариуцлага хүлээхгүй.

Гуравдагч этгээдээр дамжуулан таны мэдээлэлд хандах. Та манай бүтээгдэхүүн, үйлчилгээнд бүртгүүлэх эсвэл ашиглахдаа таны талаар гуравдагч этгээдийн цуглуулсан мэдээлэлд хандах зөвшөөрлийг бидэнд өгч болно. Тухайлбал та өөрийн Facebook бүртгэлийг холбож болно, энэ нь тэдгээр бүртгэлээс мэдээлэл (таны бүтэн нэр, э-мэйл зэрэг) авахыг бидэнд зөвшөөрдөг. Эдгээр үйлчилгээнээс бидний авах мэдээлэл нь ихэвчлэн таны тохиргоо эсвэл тэдний нууцлалын мэдэгдлээс хамаардаг тул тохиргоогоо шалгаарай.

Зохицуулах хууль

BibleProject нь Вэб сайтыг Америкийн Нэгдсэн Улс дахь оффисоосоо хянаж, ажиллуулдаг. Вэб сайт болон үүнд агуулагдсан материалыг ашиглахтай холбоотой нэхэмжлэлийг Америкийн Нэгдсэн Улс болон Орегон мужийн хуулиар зохицуулдаг. Хэрэв та өөр байршлаас Вэб сайтад хандахаар сонговол өөрийн санаачилгаар үүнийг хийх бөгөөд холбогдох орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.

Баталгаа өгөхөөс татгалзах

BibleProject НЬ ӨӨРИЙН ВЭБ САЙТ БОЛОН ҮҮНИЙ КОНТЕНТЫГ "БАЙГААГААР НЬ"ХҮРГЭДЭГ БӨГӨӨД ИЛЭРХИЙ ЮМ УУ ДАЛД БАЙДЛААР ЯМАР Ч ТӨЛӨӨЛӨЛ ЭСВЭЛ БАТАЛГААГ ГАРГАДАГГҮЙ, ҮҮНД САЙТ ЭСВЭЛ ҮҮНИЙ АЖИЛЛАГАА БОЛОН КОНТЕНТОД ХАМААРАХ БАТАЛГАА, ӨМЧЛӨХ ЭРХИЙН НӨХЦӨЛ, ЭСВЭЛ ДАЛД БАТАЛГАА, ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭНД НИЙЦТЭЙ БАЙДАЛ ЭСВЭЛ ТОДОРХОЙ ЗОРИЛГООР ХУДАЛДААЛАХ ЭСВЭЛ ЗӨРЧИЛГҮЙ БАЙДАЛ ЗЭРЭГ НЬ АЛИВАА ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР ОРНО. ХЭДИЙГЭЭР ТВР НЬ КОНТЕНТЫГ ҮНЭН ЗӨВ, БҮРЭН ДҮҮРЭН, ОДООГИЙНХ БАЙНА ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА Ч САЙТ ДЭЭРЭЭС ХАНДАЖ БОЛОХ МЭДЭЭЛЭЛ НЬ ҮНЭН ЗӨВ, БҮРЭН ДҮҮРЭН, ОДООГИЙНХ БАЙНА ГЭДГИЙГ TBP НЬ ИЛЭРХИЙЛЖ, БАТЛАХГҮЙ. ТВР НЬ ӨӨРИЙН САЙТЫН БОЛОМЖТОЙ БАЙДАЛД БАТАЛГАА ӨГӨХГҮЙ БӨГӨӨД МАНАЙ САЙТЫГ АШИГЛАСНААС ТАНЬ ҮҮДЭН ГАРАХ АЛИВАА ТОДОРХОЙ ҮР ДҮНГ АМЛАДАГГҮЙ. МАНАЙ САЙТЫГ АШИГЛАХДАА ТА ӨӨРӨӨ ЭРСДЛЭЭ ҮҮРНЭ.

Манай сайт дээрх эсвэл манай сайтаар дамжуулан манай агентлагууд эсвэл төлөөлөгчид, хэрэглэгчид, манай сайттай холбоотой эсвэл ашигласан бусад тоног төхөөрөмж, програм хангамжаар оруулсан аливаа контентын үнэн зөв, найдвартай байдалд бид илэрхий болон далд ямар ч баталгаа өгөхгүй бөгөөд манай зүгээс шууд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайтууд бусад вэб сайтуудад хандах холбоос агуулсан байж магадгүй бөгөөд эдгээр вэб сайтууд дээрх контентын үнэн зөв байдал, санал бодлыг бид хариуцахгүй бөгөөд эдгээр вэб сайтуудын үнэн зөв, бүрэн эсэхийг судалж, хянаж, шалгахгүй. Холбогдсон аливаа вэб сайтыг манай сайтад оруулах нь бид холбогдсон вэб сайтыг баталж эсвэл баталгаажуулна гэсэн үг биш юм. Та гуравдагч этгээдийн сайтад хандахдаа өөрөө эрсдлээ үүрнэ. Манай сайт дээр эсвэл манай сайт дээр байрлуулж болох гуравдагч этгээдийн зар сурталчилгаа эсвэл хөндлөнгийн програмуудад бид хариуцлага хүлээхгүй бөгөөд ийм сурталчлагчдын үзүүлж буй бараа, үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй. Бид сайтынхаа аливаа хэрэглэгчийн үйлдэл, эс үйлдэлд (онлайн эсвэл офлайн эсэхээс үл хамааран) хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгчийн аливаа харилцаа холбоо, алдаа дутагдал, тасалдал, устгал, доголдол, ашиглалт, дамжуулалт удааширсан, холбооны шугам эвдэрсэн, хулгайд алдсан, устгасан, зөвшөөрөлгүй нэвтрсэн, өөрчлөгдсөн тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй. Бид манай сайт эсвэл та үүнийг ашиглахтай холбоотой аливаа асуудал, эвдрэл, гэмтэлд хариуцлага хүлээхгүй (үүнд, интернэт ба/буюу манай сайтууд дахь техникийн асуудал, эсвэл хөдөлгөөний түгжрэлийн улмаас холбооны сүлжээ эсвэл шугам, компьютерийн онлайн систем, вирус эсвэл бусад хортой програм, сервер эсвэл үйлчилгээ үзүүлэгчид, компьютерийн тоног төхөөрөмж, програм хангамж, аливаа э-мэйлийн алдаанаас үүдэн гарч болзошгүй асуудал орно). Манай сайтуудыг ашиглахад аливаа хэрэглэгчийн ёс зүйгүй байдлаас болж (онлайн эсвэл офлайн ч бай), эсвэл бусад шалтгаанаар үүссэн аливаа хохирол, гэмтэл, түүний дотор хүний гэмтэл, амь насыг бид ямар ч тохиолдолд хариуцахгүй. Манай сайтуудыг ашигласнаас (эсвэл ашиглах боломжгүйгээс) үүдэн таны компьютер, програм хангамж, модем, утас болон бусад эд хөрөнгөд гарсан аливаа эвдрэлд бид хариуцлага хүлээхгүй. Хэрэв та манай сайтаар дамжуулан мэдээлэлд хандах боломжгүй бол бид танд хариуцлага хүлээхгүй болно. Зарим муж тодорхой баталгаа ба/буюу өр төлбөрийг хасах, хязгаарлахыг зөвшөөрдөггүй тул дээрх хязгаарлалт, үл хамаарах зүйлсийн зарим нь танд хамаарахгүй байж магадгүй юм. 

Хариуцлагын хязгаарлалт

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД BibleProject ЭСВЭЛ ҮҮНИЙ АЛИВАА АЖИЛТАН, ЗАХИРАЛ, АЛБАН ХААГЧ, АГЕНТ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ ЭСВЭЛ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД НЬ МАНАЙ САЙТ ЭСВЭЛ КОНТЕНТЫГ АШИГЛАХТАЙ ХАМААТАЙГААР, ЭСВЭЛ ҮҮНЭЭС ҮҮДЭН, АЛИВАА ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР, ТУСГАЙ, ШУУД БУС, ҮЛГЭР ЖИШЭЭЧЭЭР ТАНД ЭСВЭЛ АЛИВАА БУСАД ХҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО, ЭСВЭЛ ҮР ДАГАВРААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЛ ЮМ УУ АЛИВАА ТӨРЛИЙН ГЭМТЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ, ҮҮНД АШИГЛАЛТ, ӨГӨГДӨЛ, АШИГ ЭСВЭЛ САЙХАН СЭТГЭЛ АЛДАГДАХ, БИЗНЕС ЗОГСОХ ЭСВЭЛ КОМПЬЮТЕРИЙН АЛДАА, ДОГОЛДОЛ ЗЭРЭГ БАГТАХ БОЛОВЧ ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ БА АЛИВАА АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРНА, ҮҮНД ГЭРЭЭ, ХАТУУ ХАРИУЦЛАГА, ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ, БУСАД ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ҮЙЛДЭЛ ОРОХ БОЛОВЧ ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ БӨГӨӨД БҮГД КОНТЕНТЫГ АШИГЛАХ, АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙХ, ХУУЛБАРЛАХ, ЭСВЭЛ ХАРУУЛАХТАЙ ХОЛБООТОЙГООР УРГАН ГАРДАГ. ЭНЭХҮҮ ХЯЗГААРЛАЛТ НЬ ГЭРЭЭГ ЗӨРЧИХ, БАТАЛГААГ ЗӨРЧИХ, БУСДЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАХ, ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ, БУРУУ МЭДЭЭЛЭХ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАРИУЦЛАГА, ХУУЛЬ ЗӨРЧИХ (ЖУРМЫГ ОРОЛЦУУЛААД), ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ БОЛОН БУСАД ЗӨРЧИЛ, ТҮҮНЧЛЭН ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН НЭХЭМЖЛЭЛ ЗЭРГИЙГ ОРОЛЦУУЛААД БҮХ НЭХЭМЖЛЭЛД АЛИВАА ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР ХАМААРНА.

Дээрх заалтуудыг хязгаарлалгүйгээр, BibleProject-оос танд болон өөр хүнд өгөх нийт хуримтлагдсан өр төлбөрийн хязгаарыг таны сүүлийн 12 сарын хугацаанд BibleProject-д төлсөн мөнгөн дүнгийн дээд хэмжээгээр хязгаарлах болно.

Нөхөн төлбөр

ТА БИДНИЙГ, МАНАЙ ОХИН КОМПАНИУД БОЛОН ХАРЪЯА КОМПАНИУД, ТЭДГЭЭРИЙН ХОЛБОГДОХ ГИШҮҮД, ЗАХИРАЛ, АЛБАН ТУШААЛТАН, ТӨЛӨӨЛӨГЧ, ТҮНШ, АЖИЛЧДЫГ АЛИВАА ХОХИРОЛ, ХАРИУЦЛАГА, ӨРТӨГ, ЗАРДАЛ, НЭХЭМЖЛЭЛ, ХОХИРОЛ, ШААРДЛАГААС ХОЛ БАЙЛГАХ БА ҮҮНД (I) ТА МАНАЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨРЧИН МАНАЙ САЙТЫГ АШИГЛАСАНТАЙ (II) ТА МАНАЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨРЧСӨНТАЙ, ЭСВЭЛ (III) МАНАЙ НӨХЦӨЛД ЗААСАН ТАНЫ ТӨЛӨӨЛӨЛ, БАТАЛГАА ЗӨРЧИГДСӨНТЭЙ ХОЛБООТОЙГООР ЭСВЭЛ ҮҮНЭЭС ҮҮДЭН ГАРСАН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗОХИХ ТӨЛБӨР ОРОХ БОЛОВЧ ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ.

Эдгээр Ашиглалтын нөхцөлд оруулах шинэчлэлт

BibleProject нь урьдчилж мэдэгдэлгүйгээр энэхүү нийтлэлийг шинэчлэх замаар эдгээр Нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Бид эдгээр Нөхцөлийг ямар нэгэн шалтгаанаар, танд урьдчилан мэдэгдэж эсвэл мэдэгдэлгүйгээр, хэдийд ч өөрчлөх эсвэл шинэчлэх боломжтой бөгөөд эдгээр Ашиглалтын Нөхцөл дэх тийм аливаа өөрчлөлт нь энэ хуудсанд нийтэлсэн даруйд хүчин төгөлдөр болж, өмнөх Ашиглалтын нөхцөлийг халж, орлох болно. Хэрэв эдгээр Нөхцөлийн аль нэг хэсэг нь хэрэгжих боломжгүй болох нь тогтоогдвол эдгээр Нөхцөлийн үлдсэн хэсэг нь хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд өөрөөр хэрэгжих боломжгүй хэсэгт хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд албадан биелүүлэх нэмэлт өөрчлөлт оруулахыг та зөвшөөрч байна. Та тийм өөрчлөлтийг даган мөрдөхөөр зөвшөөрч байна. Сүүлийн үеийн Ашиглалтын нөхцөлийг тодорхойлохын тулд энэ хуудсаар байнга зочилж байхыг зөвлөж байна. 

Олон нийтийн гомдлоос татгалзах

Та үүгээр дамжуулан аливаа нэхэмжлэл, маргаан, маргаантай холбоотой BibleProject-д холбогдох анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг эхлүүлэх эсвэл шүүхэд оролцох аливаа эрхээс татгалзаж, боломжтой тохиолдолд, өөрөө эхлүүлсэн BibleProject-ийн эсрэг явагдах аливаа анхан шатны шүүх хуралдаанаас татгалзана гэдгээ зөвшөөрч байна.

Арбитрын гэрээ

Жич: энэхүү Арбитрын гэрээ нь зөвхөн Америкийн Нэгдсэн Улс дахь хэрэглэгчдэд хамаарна.

ТА БОЛОН TBP НЬ ШҮҮХЭД БОЛОН ТАНГАРАГТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, НЭХЭМЖЛЭЛИЙН ТАЛААР ОЛОН НИЙТ, ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ХЭРЭВ ТА ШҮҮХЭД ХАНДАХ ЮМ БОЛ, НЭЭЛТЭД ХАНДАХ ЭРХ ГЭХ МЭТ БУСАД ЭРХ АРБИТРЫН ШҮҮХЭД БОЛОМЖГҮЙ БУЮУ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙЖ БОЛНО.

Эдгээр Ашиглалтын нөхцөл, тэдгээрийн тайлбар эсвэл үүнийг зөрчсөн, дуусгавар болгосон, хүчинтэй эсэхтэй холбоотой аливаа нэхэмжлэл, маргаан, хүчинтэй эсэх талаарх маргааныг оролцуулаад эдгээр Ашиглалтын нөхцөлөөс үүдэн гарах харилцаа, энэхүү арбитрын заалтын хамрах хүрээ буюу хэрэгжих байдлыг (хамтад нь "Хамарсан маргаан"гэх) зөвхөн шүүхээр бус, заавал бие дааж, арбитрын журмаар шийдвэрлэх бөгөөд Орегон мужийн Портлэнд хотод эсвэл талуудын харилцан тохиролцсон өөр газарт зохион байгуулна. Арбитрыг Америкийн арбитрын холбоо ("ААА") өөрийн дүрэм, журмын дагуу явуулна. Холбооны арбитрын тухай хууль нь энэхүү Арбитрын гэрээний тайлбар, хэрэгжилтийг зохицуулдаг. Эсвэл, таны нэхэмжлэл шаардлага хангаж байгаа ба асуудал ийм шүүх дээр үлдэж, зөвхөн хувь хүний (олон нийт бус, төлөөлөгч бус) үндсэн дээр явагдаж байгаа тохиолдолд та жижиг нэхэмжлэлийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно. 

Аливаа арбитрын шүүх хурал эхлэхээс өмнө санаачлагч тал нөгөө талдаа арбитрын шүүхэд хандах хүсэлтэй байгаагаа дор хаяж 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх болно. ТВР нь ийм мэдэгдлийг э-мэйлээр таны э-мэйл хаяг руу файлын хамт явуулах бөгөөд та ийм мэдэгдлийг webmaster@jointhebibleproject.com хаяг руу э-мэйлээр явуулах ёстой. Мэдэгдлийн энэхүү 60 хоногийн хугацаанд талууд аливаа Хавсарсан маргааныг харилцан ярилцаж, эв зүйгээр шийдвэрлэхийг хичээх болно. Ийм тохиролцоогоо биелүүлж чадаагүй бөгөөд мэдэгдлийн хугацаа дуусах тохиолдолд аль ч тал арбитрын ажиллагааг эхлүүлж болно. 

Арбитрч шүүхэд хуулийн дагуу эсвэл өмчийн хэлбэрээр хөнгөвчлөх боломжтой аливаа хөнгөлөлтийг үзүүлэх бүрэн эрхтэй бөгөөд арбитрын шийдвэр нь талуудын хувьд эцсийн бөгөөд заавал биелүүлэх ёстой байна. Арбитрчийн гаргасан шүүхийн шийдвэрийг эрх бүхий шүүхийн аль ч шүүхэд гаргаж болно. Дээрх маргааныг арбитрын шүүхээр хянан шийдвэрлэх үүргийг үл харгалзан талууд хэдийд ч эрх бүхий харьяаллын аль ч шүүхээс захирамж болон бусад тэгш байдлыг хөнгөвчлөх арга хэмжээг авах эрхтэй. Арбитрч нь холбогдох хууль тогтоомж, эдгээр Ашиглалтын нөхцөлийн заалтыг дагаж мөрдөх бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд арбитрын бүрэн эрхээс давж, шүүхээр хянуулах үндэслэл болно. Олон нийт, төлөөлөгч эсвэл хувийн өмгөөлөгчийн нэхэмжлэлтэйгээр ТВР ч, та ч аливаа маргааныг шүүх эрхгүй бөгөөд арбитрч нь олон нийт, төлөөлөгч эсвэл хувийн өмгөөлөгчийн үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллах эрхгүй болно. Хэрэв энэ хэсэгт арбитрын тухай гэрээний аль нэг заалт хууль бус эсвэл хэрэгжих боломжгүй болох нь тогтоогдвол арбитрын үлдсэн нөхцөл бүрэн хүчин төгөлдөр, заавал биелэгдэх бөгөөд хэрэгжих болно (гэхдээ ямар ч тохиолдолд олон нийт, төлөөлөгч эсвэл хувийн өмгөөлөгч ерөнхий арбитрт байхгүй байна). Эдгээр Ашиглалтын Нөхцөл ба холбогдох хэлэлцээрийг АНУ-ын Холбооны Арбитрын тухай хуулийн 9-р код, 1-16-р хэсэг (FAA) ба бусад тохиолдолд Орегон мужийн хуулиар зохицуулна. 

 

For advanced bible reading tools:
Login  or  Join