Нууцлалын мэдэгдэл |
|||||||||||||||||||||||||||
BibleProject |
|||||||||||||||||||||||||||
2019 оны наймдугаар сард шинэчилсэн |
|||||||||||||||||||||||||||
Удиртгал |
|||||||||||||||||||||||||||
BibleProject таны нууцлалыг хүндэтгэдэг бөгөөд таны нууц мэдээллийг хамгаалах үүрэг хүлээсэн. Энэхүү нууцлалын мэдэгдэл ("Нууцлалын мэдэгдэл") бол манай вэб сайт, үүнд хамаарах thebibleproject.com хаяг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн суваг, хэрэглүүр болон үйлчилгээнүүдэд (хамтад нь "Вэб сайт") хандаж, тэдгээрийг ашиглах явцдаа таны BibleProject, түүний харьяа, толгой, салбар компаниудтай (хамтад нь "BibleProject", "бидний", "манай" эсвэл "бид") байгуулсан гэрээ бөгөөд уг гэрээ нь BibleProject-н Ашиглалтын нөхцөлөөр зохицуулагддаг бөгөөд түүний нэг хэсэг юм. |
|||||||||||||||||||||||||||
Хувийн мэдээлэл |
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Нууцлалын бодлогод ашиглаж буйгаар "Хувийн мэдээлэл" гэдэг нь хувь хүнийг таниулах онцлог мэдээлэл (жишээлбэл, нэр, хаяг, утасны дугаар, э-мэйл хаяг, хэрэглэгчийн нэр эсвэл кредит картын дугаар) эсвэл тухайн хувь хүний талаарх хувь хүнийг таниулах боломжтой мэдээлэлтэй нь шууд холбоотой мэдээллийг хэлнэ. Хувийн мэдээлэлд (a) нэгтгэсэн мэдээлэл эсвэл (b) танигдахааргүй болгосон тухайн хувь хүнд нь хялбар эргэн холбогдуулах боломжгүй мэдээллийг хамруулахгүй. Нэгтгэсэн мэдээлэл гэдэг нь таны уг вэб сайтын ашиглалтын талаарх, эсвэл үйлчилгээ буюу хэрэглэгчдийн бүлэг, ангиллын талаарх, хувь хүнийг таниулах эсвэл бусад Хувийн мэдээллийг нь устгасан бидний цуглуулдаг өгөгдлийг хэлнэ. |
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Нууцлалын бодлогоор таны Хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон задруулах талаарх манай арга ажиллагааг төдийгүй BibleProject-тэй утсаар, шуудангаар эсвэл манай биет байршлууд дээр биечлэн ирэх замаар харилцах таны харилцаа холбоог тайлбарлана. |
|||||||||||||||||||||||||||
Таны мэдээлэлтэй холбоотой манай бодлого, арга ажиллагаа болон бид таны мэдээллийг хэрхэн зохицуулдаг талаар ойлгохын тулд энэхүү мэдэгдлийг анхааралтай уншина уу. |
|||||||||||||||||||||||||||
Зөвшөөрөл |
|||||||||||||||||||||||||||
Вэб сайтад хандаж, Вэб сайт дээр хэрэглэгчийн профайл үүсгэж, манай студид зочилж эсвэл BibleProject-д Хувийн мэдээлэл илгээснээр та энэхүү Нууцлалын мэдэгдлийг зөвшөөрч, Хувийн мэдээллийг тань доор тайлбарласны дагуу цуглуулж, ашиглахыг зөвшөөрч буй болно. Хувийн мэдээллийг тань цуглуулах өөр өөр үе шатыг танд мэдэгдэж, хүлээн зөвшөөрч буй гэдгийг тань баталгаажуулах алхмуудыг бид авах болно. Хэрэв та манай бодлого, арга ажиллагаануудтай санал нийлэхгүй байгаа бол энэхүү Вэб сайтын зарим нэг хэсэгт хандаж, ашиг тусыг нь хүртэх боломжгүй болж болно. |
|||||||||||||||||||||||||||
Хамрах хүрээ |
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь бидний дараах тохиолдолд цуглуулдаг мэдээлэлд хамаарах болохыг анхаарна уу: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Мэдэгдэл нь BibleProject-с ажиллуулдаггүй гар утасны хэрэглүүр, контент эсвэл вэб сайт зэргээр дамжуулан танаас өөр бусад аргаар цуглуулсан мэдээлэлд хамаарахгүй. |
|||||||||||||||||||||||||||
Хууль зүйн үндэс |
|||||||||||||||||||||||||||
Бид таны Хувийн мэдээллийг зөвхөн (a) хэрэгтэй үед таны зөвшөөрөлтэйгөөр эсвэл (b) бидэнд ингэх хууль ёсны ашиг сонирхол байгаа үед цуглуулна. Хэрэв бид Хувийн мэдээллийг тань таны зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж эсвэл ашигласан бол гарсан өөрчлөлтийг ч бас танд мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд танаас нэмэлт зөвшөөрөл хүсэх болно. |
|||||||||||||||||||||||||||
Хүүхдийн нууцлал |
|||||||||||||||||||||||||||
BibleProject нь хүүхдийн Хувийн мэдээллийн тухайд нууцлалын хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг ойлгодог. Бид 16 нас хүрээгүй хүүхдүүдээс тухайн хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авахгүйгээр аливаа Хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй болно. Хэрэв 16 нас хүрээгүй хүүхэд Вэб сайт дээр бүртгүүлэхийг хүсвэл BibleProject нь тухайн хүүхдийн бүртгэлийг идэвхжүүлэхийн өмнө хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагчаас э-мэйл баталгаажуулалтын үйл явцаараа дамжуулан бүртгэлийн зөвшөөрөл олгохыг шаарддаг. Хэрэв BibleProject нь тухайн хүүхдийг бүртгүүлэх хүсэлт гаргаснаас хойш 24 цагийн дотор эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрлийг хүлээн авахгүй бол тухайн хүүхдийн бүртгэлийн хүсэлтийнхээ явцад бидэнд өгсөн аливаа Хувийн мэдээллийг устгана. Хэрэв та 16 нас хүрээгүй бөгөөд таны эцэг эх эсвэл асран хамгаалагч манай вэб сайтын бүртгэл ба зөвшөөрлийн үйл явцыг гүйцээгээгүй бол, BibleProject таныг энэхүү Вэб сайтыг ашиглахгүй байх, уг Вэб сайтаар дамжуулан худалдан авалт хийхгүй байх эсвэл хандив өгөхгүй байх, уг Вэб сайтын интерактив эсвэл олон нийтийн сэтгэгдлийн функцийг ашиглахгүй байх эсвэл BibleProject-д ямар нэг Хувийн мэдээлэл өгөхгүй байхыг зааварлаж байна. |
|||||||||||||||||||||||||||
BibleProject нь 501(c)(3) ашгийн бус байгууллага тул Хүүхдийн онлайн нууцлалыг хамгаалах тухай хуульд хамаарагдахгүй. Гэсэн хэдий ч BibleProject нь бидний контентыг мэдлэг олгохуйц гэж үзэж буй буй хүүхдүүдийн нууцлалыг хүндэтгэдэг. Энэхүү Нууцлалын мэдэгдлийн бүх зүйл заалт сайтын бүх хэрэглэгч болон хүүхдүүдэд ч бас хамаарна. Вэб сайтад зочлогч бага насны хүүхдүүд ямар нэг вэб сайт эсвэл гар утасны хэрэглүүр дээр мэдээлэл хуваалцахын өмнө өөрсдийн эцэг эх эсвэл асран хамгаалагчдаас үргэлж зөвшөөрөл авах хэрэгтэй бөгөөд бид гэр бүлүүдэд Хувийн мэдээллийг онлайнаар хуваалцах тухай өрхийн удирдамжаа зөвлөн хэлэлцэхийг уриалдаг. |
|||||||||||||||||||||||||||
Хэрэв та BibleProject нь 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авсан гэж бодож байгаа эсвэл өөрийн хүүхдийн талаар BibleProject-д байгаа Хувийн мэдээллийг хянан шалгах эсвэл устгах хүсэлт гаргахыг хүсвэл бидэнтэй webmaster@jointhebibleproject.com хаягаар эсвэл төлбөргүй утас болох (855) 700-9109 дугаараар холбогдоно уу. |
|||||||||||||||||||||||||||
Бид таны Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг тухай |
|||||||||||||||||||||||||||
Таныг манай Вэб сайт эсвэл студид зочлох үед бид зарим нэг Хувийн мэдээллийг тань цуглуулдаг. Бид дараах мэдээллийг цуглуулдаг: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Манай Вэб сайтын зарим санал, үйлчилгээ болон хэсгүүдэд та зөвхөн бидэнд бүртгүүлсэн тохиолдолд хандах боломжтой болно гэдгийг анхаарна уу. Та манай үйлчилгээг хүлээн авахын тулд бидэнд өгөх мэдээллээ зөвхөн шаардлагатай гэсэн мэдээллээр хязгаарлах боломжтой бөгөөд хүссэн үедээ BibleProject-д хандаж өөрийн талаар бидэнд байгаа мэдээллийг засварлаж болно. Гэхдээ та бидэнд Хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаж эсвэл хожим нь зөвшөөрлөө буцаан татвал бид тантай харилцах эсвэл танд өөрийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох өндөр магадлалтайг анхаарна уу. |
|||||||||||||||||||||||||||
Таны бидэнд өгсөн мэдээлэл. |
|||||||||||||||||||||||||||
Таныг манай студид биечлэн ирэх эсвэл бидэнтэй Вэб сайтаар харилцах үед бид танаас Хувийн мэдээллийг тань таны зөвшөөрөлтэйгөөр шууд цуглуулдаг. Таны бидэнд өгөх Хувийн мэдээлэлд дараах зүйлс багтаж болно: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Автоматаар өгөгдөл цуглуулах технологиор дамжуулан бидний цуглуулдаг мэдээлэл. |
|||||||||||||||||||||||||||
Таныг манай Вэб сайтаар зорчиж, харьцах үед бид таны төхөөрөмж, үзэх үйлдлүүд болон хэвшлийн тань талаарх зарим нэг мэдээллийг цуглуулахын тулд вэб сайтын аналитик зэрэг автоматаар өгөгдөл цуглуулах технологиудыг ашиглаж болно. Бид Вэб сайтыг эрхлэх, сайжруулах, мөн өөрсдийн хамарч буй хүрээ ба маркетингийн хүчин чармайлтыг хэмжихтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо биелүүлэх үүднээс энэ мэдээллийг цуглуулдаг. Автоматаар өгөгдөл цуглуулах технологиудаар дамжуулан бидний цуглуулдаг мэдээлэлд дараах зүйлс багтана: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Бидний автоматаар цуглуулдаг мэдээлэлд Хувийн мэдээлэл орсон байж болно, эсвэл бид уг мэдээллийг хадгалах юм уу, бусад аргаар өөрсдөө цуглуулсан эсвэл гуравдагч этгээдүүдээс хүлээн авсан Хувийн мэдээлэлтэйгээ нэгтгэж болно. Түүнчлэн энэхүү мэдээллийг сайтад зочлогсод болон сайтын ачааллын талаарх нэгтгэсэн мэдээлэл рүү нэмж оруулж болно. Хэрэв та BibleProject-г нэргүй болон техникийн мэдээллийг тань энэхүү догол мөрөнд тайлбарласны дагуу цуглуулж, ашиглаасай гэж хүсэхгүй байгаа бол, уг Вэб сайтыг нэн даруй ашиглахаа зогсоох юм уу доорх "Таны Хувийн мэдээллийг хянах" дээр тайлбарласны дагуу бидэнтэй холбогдоно уу. |
|||||||||||||||||||||||||||
Бидний бусад вэб сайтаас цуглуулдаг мэдээлэл |
|||||||||||||||||||||||||||
BibleProject нь өөрсдийн олон нийтийн сүлжээн дээрх зар сурталчилгаа, нийтлэлийн үр дүнг хэмжихтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс олон нийтийн сүлжээний сайтуудаас (жишээлбэл Фэйсбүүк, YouTube эсвэл Твиттер) өөрсдийн Вэб сайт руу зочилж буй хэрэглэгчдийн тоог хянадаг. Хэрэв та манай Вэб сайтад олон нийтийн сүлжээний сайтаас ханддаг бол эсвэл манай дээрх өөрийн бүртгэлийг олон нийтийн сүлжээний сайттай холбохыг зөвшөөрч байгаа бол бид тэдгээр олон нийтийн сүлжээний сайтаас таны талаарх Хувийн мэдээллийг мөн хүлээн авах боломжтой. Бидний Хувийн мэдээллийг тань хүлээн авч болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайтуудыг BP хянаж, удирддаггүй болохыг анхаарна уу. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайт таны Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж эсвэл боловсруулдагтай холбоотой аливаа асуултыг тухайн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайтын үйлчилгээ үзүүлэгчээс асуух хэрэгтэй. Бид уг мэдээллийг танаас шууд цуглуулдаг мэдээлэлтэйгээ хамт хадгалж байж болно. |
|||||||||||||||||||||||||||
Бид таны мэдээллийг ашиглаж болох бусад арга |
|||||||||||||||||||||||||||
Танаас эсвэл таны талаар цуглуулсан Хувийн мэдээллээ бид мөн дараах зорилгоор ашиглаж болно: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
BibleProject нь танд сонирхолтой байж болох зар сурталчилгаа эсвэл саналуудыг тодорхойлох зорилгоор уг Вэб сайт дээрх таны Хувийн мэдээлэл эсвэл хийсэн үйлдлүүдийг (жишээ нь дарж үзсэн мэдээллийн түүх, хөтчийн төрөл, цаг ба огноо, дарсан эсвэл гүйлгэсэн сэдэв) цуглуулах, дүн шинжилгээ хийхийн тулд күүки эсвэл гуравдагч этгээдийн веб дохио ашиглаж болно. Хэрэв та өөрийн онлайн зан төлөвт суурилсан мэдээллийг BibleProject-д танд тусгайлан тохируулсан контент, зар сурталчилгааг хүргэх зорилгоор ашиглуулахыг хүсэхгүй байгаа бол Харилцаа холбооноос татгалзах дээрх зааварчилгааг дагаж, зан төлөвт суурилсан зар сурталчилгаанаас татгалзаж болно. |
|||||||||||||||||||||||||||
Бид Үйлчилгээнүүдээр дамжуулан цуглуулсан таны талаарх мэдээллээ гуравдагч этгээдийн эх сурвалжуудаас хүлээн авсан таны талаарх бусад мэдээлэлтэйгээ нэгтгэж болно. Нэг жишээ татвал, таны бүртгэлийн талаар хадгалсан мэдээллүүдийнхээ үнэн зөв байдлыг баталгаажуулахын тулд бид хаягийн өөрчлөлт эсвэл бусад жагсаалтын үйлчилгээг ашиглаж болно. |
|||||||||||||||||||||||||||
Таны мэдээллийг ил болгох |
|||||||||||||||||||||||||||
BibleProject таны Хувийн мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд худалдахгүй. Бид өөрсдийн цуглуулсан эсвэл таны өгсөн Хувийн мэдээллийг энэхүү Нууцлалын мэдэгдэлд тайлбарласны дагуу ил болгоно: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Түүнчлэн бид таны Хувийн мэдээллийг дараах зорилгоор ил болгож болно: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Нэгтгэсэн мэдээлэл |
|||||||||||||||||||||||||||
Бид нэгтгэсэн эсвэл танигдахааргүй болгосон мэдээллийг хязгаарлалтгүйгээр хуваалцаж болно. Бидний хуваалцдаг мэдээлэл таны хувь хүнийг таниулахгүй. Гэсэн хэдий ч, гуравдагч этгээдүүд энэхүү нэгтгэсэн мэдээллийг таны талаарх өөртөө байгаа эсвэл бусад гуравдагч этгээдээс хүлээн авсан бусад өгөгдөлтэйгөө хувь хүнийг тань таниулах боломжтой байж болох хэлбэрээр нэгтгэж болно. |
|||||||||||||||||||||||||||
Таны Хувийн мэдээллийг хянах |
|||||||||||||||||||||||||||
Хэрэв та Европын Холбооны оршин суугч бол танд Хувийн мэдээлэлтэй чинь холбоотой зарим нэг нэмэлт эрхүүд байдаг. Та эдгээр эрхээ хэрэгжүүлэх, санаа зовоож буй асуудлаа илэрхийлэх эсвэл өөрийн Хувийн мэдээллийн ашиглалтын талаарх нэмэлт мэдээллийг олж авахын тулд төлбөргүй утас болох (855) 700-9109 дугаараар залгах эсвэл дараах хаягаар э-мэйл бичих замаар бидэнтэй холбогдож болно: webmaster@jointhebibleproject.com. |
|||||||||||||||||||||||||||
Бид эдгээр эрхийг хэрэгжүүлэх таны хүсэлтийг бүрэн бөглөсөн хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор биелүүлнэ. Түүнчлэн та тэрхүү мэдээлэлд агуулагдсан аливаа алдааг засварлах эрхтэй. BibleProject нь таны хүсэлтийг биелүүлэхээсээ өмнө таныг хэн болохыг баталгаажуулах үүргийг хуулийн өмнө хүлээсэн бөгөөд үүний хүрээнд танаас нэмэлт Хувийн мэдээлэл цуглуулж болохыг анхаарна уу. |
|||||||||||||||||||||||||||
BibleProject 501 SE 14th Avenue Portland, OR 97214 хаяг руу шуудангаар |
|||||||||||||||||||||||||||
Калифорнийн Нууцлалын эрхүүд |
|||||||||||||||||||||||||||
BibleProject нь өөрийн хувьцаа эзэмшигчид эсвэл бусад өмчлөгчийн олох орлого эсвэл санхүүгийн ашгийн төлөө байгуулагдаагүй эсвэл үйл ажиллагаа явуулдаггүй тул бид Калифорнийн Хэрэглэгчийн нууцлалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс чөлөөлөгдсөн болно ("КХНХ"; Калифорнийн Иргэний хуулийн 1798.100 - 1798.199 хэсгүүд). Гэсэн хэдий ч, бид зарим үйлчилгээ үзүүлэгч болон бусад гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээрээ КХНХ-ийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Калифорнийн оршин суугчид болох манай Вэб сайтын хэрэглэгчид (a) бидний таны талаар цуглуулсан Хувийн мэдээллийн ангиллуудыг тайлбарласан мэдээлэл болон тухайн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдсан эсэх талаарх мэдээллийг хүлээн авах; (b) бидний Хувийн мэдээллийг тань хуваалцсан гуравдагч этгээдүүдийн ангиллуудын жагсаалтыг хүлээн авах; (c) бид таны Хувийн мэдээллийг худалдах тохиолдолд Хувийн мэдээллээ гуравдагч этгээдэд худалдахгүй байхыг бидэнд зааварлах; болон (d) өөрийн нууцлалын эрхээ хэрэгжүүлдэг эсэхээс үл хамааран ижил тэгш үйлчилгээ хүлээн авах зэрэг өөрсдийн Хувийн мэдээлэлтэй холбоотой зарим нэг тодорхой эрхтэй байдаг. |
|||||||||||||||||||||||||||
Түүнчлэн Калифорнийн Иргэний хуулийн 1798.83-1798.84 хэсэгт Калифорнийн оршин суугчид нь харьяа компаниуд болон/эсвэл гуравдагч этгээдүүдтэй бидний маркетингийн зорилгоор хуваалцдаг Хувийн мэдээллийн ангиллуудыг тодорхойлсон болон тэдгээр харьяа компаниуд болон/эсвэл гуравдагч этгээдүүдийн холбоо барих мэдээллийн мэдэгдлийг биднээс хүсэх эрхтэй гэж заасан байдаг. |
|||||||||||||||||||||||||||
Хэрэв та Калифорнийн оршин суугч бөгөөд та энэхүү Нууцлалын мэдэгдлийн хуулбарыг хүсэх эсвэл Калифорнийн хуулийн дагуу эдлэх боломжтой эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл, бидэн рүү төлбөргүй утас болох (855) 700-9109 дугаараар залгах эсвэл webmaster@jointhebibleproject.com хаягаар "Калифорниагийн Нууцлалын мэдээлэл хүсэх нь" гарчигтай э-мэйл илгээнэ үү. |
|||||||||||||||||||||||||||
Харилцаа холбооноос татгалзах |
|||||||||||||||||||||||||||
Зөвхөн таныг биднээс мэдээлэл сонсохыг хүсэж буй тохиолдолд бид тантай харилцахыг хүсдэг. Та биднээс ирсэн аль ч э-мэйлийн доод хэсэгт байх "цуцлах" холбоосыг дарж, BibleProject-н танд илгээдэг харилцаа холбоонд өөрчлөлт оруулах эсвэл хязгаарлах боломжтой. Түүнчлэн та төлбөргүй утас болох (855) 700-9109 дугаарт залгаж эсвэл webmaster@jointhebibleproject.com хаягаар э-мэйл бичиж бидэнтэй холбогдож болно. Өөрийн бүтэн нэр, э-мэйл хаяг, шуудангийн хаяг болон яг ямар мэдээлэл хүлээн авахыг хүсэхгүй байгаа талаарх мэдээллийг багтаагаарай. Хэрэв та хүсвэл бидэнд илгээх зурвастаа дараах мэдэгдлүүдийн аль нэгийг ашиглаж болно: |
|||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||
Би бүтээгдэхүүн, үйлчилгээ, тусгай урамшуулал эсвэл удахгүй болох арга хэмжээтэй холбоотой тогтмол давтамжтай гардаг каталог, хэвлэл зэрэг шууд шуудангаар ирдэг зар сурталчилгаануудыг хүлээн авахыг хүсэхгүй байна. |
|||||||||||||||||||||||||||
Бүү хяна дохио |
|||||||||||||||||||||||||||
Бүү хяна гэдэг нь хэрэглэгчид вэб хөтчидөө тохируулах боломжтой нууцлалын сонголт юм. Хэрэглэгч Бүү хяна дохиог асаасан үед хөтөч тухайн хэрэглэгчийг хянахгүй байх хүсэлтийг вэб сайтуудад илгээдэг. Бүү хяна дохионы талаар мэдээлэл авах бол www.allaboutdnt.org хаягаар зочлоорой. Одоогийн байдлаар thebibleproject.com нь Бүү хяна хөтчийн тохируулга эсвэл дохионд хариу үйлдэл үзүүлэх боломжгүй. Түүнчлэн бид манай вэб сайтуудад зочилж буй зочдыг хянах зорилгоор интернэтэд стандарт болж ашиглагддаг бусад технологийг ашиглаж болно. Таныг Бүү хяна дохиог асаасан үед ч таны болон таны интернэт дэх үйлдлийн талаарх мэдээллийг цуглуулахад бид болон гуравдагч этгээдүүд эдгээр хэрэгслүүдийг ашиглаж болно. |
|||||||||||||||||||||||||||
АНУ-ын Нууцлалын хуулиуд |
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Вэб сайтыг Америкийн Нэгдсэн Улсад эзэмшиж, ашигладаг. Хэрэв та энэ Вэб сайт руу Америкийн Нэгдсэн Улсын гаднаас хандвал бид таны талаар цуглуулсан аливаа мэдээллээ Америкийн Нэгдсэн Улс доторх серверүүд рүү шилжүүлэх болно. Америкийн Нэгдсэн Улсын нууцлалын хууль тогтоомжууд нь бусад шүүх эрх мэдлийн бүсэд мөрддөг хууль тогтоомжуудтай ижил хэмжээнд хамгаалалтаар хангахгүй байж болно. Та бидэнд өөрийнхөө талаарх Хувийн мэдээллийг цуглуулахыг зөвшөөрснөөр энэхүү Нууцлалын мэдэгдэлд тайлбарласны дагуу таны Хувийн мэдээллийг шилжүүлэх болон боловсруулахыг зөвшөөрч буй болно. |
|||||||||||||||||||||||||||
Өгөгдлийн аюулгүй Байдал |
|||||||||||||||||||||||||||
Бид таны Хувийн мэдээллийг санамсаргүй алдагдах, зөвшөөрөлгүй хандах, ашиглах, өөрчлөх болон ил болгохоос хамгаалах тохиромжтой арга замуудыг онлайн болон онлайн бусаар авч хэрэгжүүлсэн болно. Бид таны олон нийтэд дэлгээгүй Хувийн мэдээллийг хамгаалах биет, цахим болон аюулгүй ажиллагааны журамласан арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Эдгээр хамгаалалтуудад дотооддоо хадгалах таны Хувийн мэдээллийг Холбоо барих мэдээллээр хязгаарлах болон тухайн өгөгдлийг салбарын стандарт шифрлэлтээр хамгаалах багтдаг. Төлбөрийн болон санхүүгийн мэдээллийг Төлбөрийн картын салбарын өгөгдлийн аюулгүй байдлын стандартад нийцэх үйлчилгээ үзүүлэгч дээр байршуулдаг. Бид бусад бүх Хувийн мэдээллийг хадгалуулах болон хамгаалуулах зорилгоор олон улсын аюулгүй байдлын стандартыг хангасан үйлчилгээ үзүүлэгч рүү аюулгүй токеноор дамжуулдаг. Бид таны талаарх өөрт байгаа мэдээллийн хамгаалалтыг сайжруулах болон тухайн мэдээллийн бүрэн бүтэн хөндөгдөөгүй байдалд баталгаа гаргахын тулд өөрсдийн технологийг шинэчилж, туршдаг. |
|||||||||||||||||||||||||||
Таны мэдээллийн аюулгүй байдал болон хамгаалалт танаас мөн хамаарна. Бид танд манай Вэб сайтын тодорхой хэсгүүдэд хандах эрх олгож нууц үг өгсөн (эсвэл та нууц үг сонгосон) үед та энэ нууц үгийн нууцлалыг хангах үүрэгтэй. Бид танаас нууц үгээ хэн нэгэнтэй хуваалцахгүй байхыг хүсдэг. Түүнчлэн зочилж дуусмагцаа бүртгэлээсээ гарч, хөтчийн цонхоо хаахаа бүү мартаарай. Энэ нь ялангуяа та компьютероо өөр хэн нэгэнтэй хувааж ашигладаг эсвэл олон нийтийн газар компьютер ашиглаж байгаа тохиолдолд бусад хүмүүсийг таны бүртгэлд хандахаас сэргийлж байгаа юм. Интернэтийн бүх хэрэглэгч өөрсдийн Хувийн мэдээллээ хэрхэн зохицуулж, ил болгох талаар хариуцлагатай байх хэрэгтэй. Таны олон нийтийн хэсэгт хуваалцдаг Хэрэглэгчийн үүсгэсэн контент болон бусад мэдээллийг уг Вэб сайтын ямар ч хэрэглэгч үзэх боломжтой байж болно. |
|||||||||||||||||||||||||||
Харамсалтай нь интернэтээр мэдээлэл дамжуулах нь бүрэн аюулгүй биш байдаг. Хэдийгээр таны Хувийн мэдээллийг хамгаалахын төлөө бид чадах бүхнээ хийдэг боловч манай Вэб сайт руу дамжуулагдсан таны Хувийн мэдээллийн аюулгүй байдалд эсвэл зөвшөөрөлгүй гуравдагч этгээдүүд манай аюулгүй байдлын хамгаалалтыг давж гарахгүй, олон нийтэд дэлгээгүй Хувийн мэдээллийг зохисгүй зорилгоор ашиглахгүй гэдэгт баталгаа өгч чадахгүй. Хувийн мэдээллийг ямар ч байдлаар дамжуулсан эрсдэлийг та хүлээнэ. Бид уг Вэб сайтад агуулагдаж буй аливаа нууцлалын тохиргоо эсвэл аюулгүй байдлын арга хэмжээнүүдийн зөрчилд хариуцлага хүлээхгүй. Таниулах мэдээллийн хулгайн эсрэг өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэл авах бол Холбооны Худалдааны Зөвлөлийн вэб сайтыг үзнэ үү. |
|||||||||||||||||||||||||||
Гуравдагч этгээдийн вэб сайтууд ба Зар сурталчилгаа |
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь зөвхөн BibleProject-н цуглуулсан мэдээлэлд хамаарна. Бид хэрэглэгчдэдээ үйлчилгээ хэлбэрээр Вэб сайтаасаа гуравдагч этгээдийн вэб сайтууд руу орох холбоос өгч болох хэдий ч гуравдагч этгээдийн вэб сайтын нууцлал, өгөгдөл цуглуулалт, ашиглалт болон мэдээлэл ил болгох арга ажиллагааг бид хянах ямар ч боломжгүй бөгөөд үүнд хариуцлага хүлээхгүй. Таныг гаднын вэб сайт руу хөтлөх холбоос дээр дарах үед манай биш тэдний нууцлалын мэдэгдэл ба арга ажиллагаа танд үйлчлэх болно. Бид танд эдгээр вэб сайтуудад ямар нэг мэдээлэл өгөхөөсөө өмнө тэдний нууцлалын мэдэгдлийг судалж, ойлгохыг зөвлөж байна. |
|||||||||||||||||||||||||||
Ашиглалтын нөхцөл |
|||||||||||||||||||||||||||
Энэхүү Вэб сайтын Ашиглалтын нөхцөлөөр энэ Нууцлалын мэдэгдэлд тусгагдаагүй бүх асуудлыг зохицуулна. Бид таныг манай Ашиглалтын нөхцөлтэй танилцахыг зөвлөж байна. |
|||||||||||||||||||||||||||
Манай Нууцлалын бодлогод гарах өөрчлөлт |
|||||||||||||||||||||||||||
Бид үнэн зөв байдлыг нь хангах үүднээс энэхүү Нууцлалын мэдэгдлийг хааяадаа өөрчилж болно. Өөрчлөлт хийсэн тохиолдолд өөрчлөлтийн талаарх мэдэгдлийг энэ хуудсан дээр нийтлэх болно. Энэхүү Нууцлалын мэдэгдэлд оруулсан өөрчлөлтийн талаар нийтэлсний дараа та манай Вэб сайт эсвэл бусад үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаар байх нь та эдгээр өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болно. Зарим тохиолдолд бид таны мэдээллийг цуглуулах үед зааж өгснөөс өөр аргаар ашиглах асуудалтай холбогдуулан танд сонголт өгөхийн тулд өгсөн холбоо барих мэдээллийг тань ашиглан тантай холбогдохоор оролдож болно. Мэдэгдлийн одоогийн хамрах хүрээг тодорхойлохын тулд Хувийн мэдээллээ өгөхийн өмнө ялангуяа тогтмол шалган нягталж байгаарай. |
|||||||||||||||||||||||||||
Зөвшөөрөлгүй ашиглалт |
|||||||||||||||||||||||||||
Хэрэв та BibleProject-д хүүхдийн мэдээлэл зэрэг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өгсөн аливаа тохиолдлын талаар мэдсэн бол доор жагсаасан холбоо барих мэдээллийн дагуу бидэнтэй холбогдож мэдэгдэнэ үү, ингэснээр бид тухайн мэдээллийг устгах болно. |
|||||||||||||||||||||||||||
Холбоо барих мэдээлэл |
|||||||||||||||||||||||||||
Та өөрийн Хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа эрхийг хэрэгжүүлэх, таны Хувийн мэдээллийг бид хэрхэн цуглуулж, ашигладаг тухай асуулт асуух, энэхүү Нууцлалын мэдэгдэл болон нууцлалын арга ажиллагааны талаар сэтгэгдлээ бичих бол бидэнтэй дараах аргаар холбогдоно уу: |
|||||||||||||||||||||||||||
Төлбөргүй утас: (855) 700-9109 |
|||||||||||||||||||||||||||
Э-мэйл: webmaster@bibleproject.com |